Аварга, арслангийн хүүхдүүд сүмод
Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн өчигдөр Токио хотноо эхэллээ. Энэ башёгийн дээд зиндааг хоёр дараалан түрүүлсэн ёкозүна Кисэносато тэргүүлж байгаа. Энэ япон бөх дээд зиндаанд 16 жилийн дараа тэргүүлж буйгаараа онцлогтой.
Спорттой холбоотой маргааныг Монголдоо шийдвэрлэх боломж бүрдлээ
“Бэст вэстэрн премьер Туушин” зочид буудлын Соёмбо танхимд өнгөрсөн долоо хоногт Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр /МОУҮСА/ хэмээх Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага /НҮТББ/-ын арбитрч гишүүдийн тангараг өргөх ёслол болов.
С.Батцэцэг алтан медалийн буухиаг үргэлжлүүлэв
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн найман жинд 13 орны 73 тамирчин өрсөлдсөн. Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч Японы хүчирхэг баг найман жингийн тавд нь түрүүлсэн бол Монгол, БНХАУ, Киргизстан улс тус бүр нэг аваргатай буцсан.
  • Сагсчид Малайзыг зорилоо
    2017 оны 5 сарын 12
    Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны 3х3-ийн өндөр чансаа олгох цуврал Гранпри тэмцээн ирэх амралтын өдрүүдэд /05.13-14/ Малайзын Пенанг хотноо болно. Энэхүү тэмцээнд Шинэ Зеланд, Япон, ОХУ, Хорват, Австрали, Монгол зэрэг 16 баг өрсөлдөх юм.
  • Сагсчид дэлхийн шилдэг 12 багт багтав
    2017 оны 5 сарын 11
    FIBA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг 3х3 гран при /Чалленж/ тэмцээн БНХАУ-ын Наньжин хотноо өнгөрөгч сард болсон. Тус тэмцээнд тив тивийн шилдэг 16 баг өрсөлдсөнөөс Монголын баг хүрэл медаль хүртсэн юм.